• | Доорх бичиг баримт бичгүүдыг заавал бүрдүүлж .pdf хэлбэрээр илгээнэ:
►Иргэн болон аж ахуй нэгж байгууллагын хүсэлт, өргөдөл хавсаргах (Барилгын хэмжээ м 3, зориулалт, дулааны ачаалал, Гкал/ц тусгасан байх) ►Газар эзэмших, ашиглах гэрчилгээ, кадастрын хамт хавсаргах (Нийслэлийн захирамжтай байх) ►Улаанбаатар хотын Ерөнхий архитекторын баталсан барилгын архитектур төлөвлөлтийн даалгавар ►Улаанбаатар хотын Ерөнхий архитекторын баталсан эскиз зураг ►Байршлын тойм зураг ►Техникийн нөхцөл сунгуулах бол дулааны гадна шугамын зураг ►5 Гкал/цаг-аас дээш дулааны ачаалалтай бол "Диспетчерийн Үндэсний Төв ХХК"-аар хийлгэсэн тооцооны дүгнэлт |
• | Шинэчлэгдэн батлагдсан Монгол Улсын Засгын Газрын 2020 оны 03 сарын 18-ны өдрийн 97-р тогтоолын 2 дугаар хавсралт "ДУЛААНЫ ЭРЧИМ ХҮЧ ХЭРЭГЛЭХ ДҮРЭМ"-тэй энд дарж танилцана уу. |
• | Халаалтын ачааллыг Гкал/цаг-руу шилжүүлэх. |
• | Та цахим системд асуулгын дагуу мэдээллээ үнэн зөв бүртгүүлнэ үү. |
• | Цахим бүртгэлд бүртгүүлсэн хүсэлтийг Техникийн нөхцөл хариуцсан инженерүүд хүлээн авч мэдээллийн үнэн зөв байдлыг холбогдох байгууллагаас тодруулна. |
• | Таны мэдээлэл буруу бүртгэгдсэн тохиолдолд хариуг цахимаар өгч хүсэлтийг шууд хаана. |
• | Таны хүсэлтийн хариуг ажлын 14-30 хоногийн хугацаанд цахимаар мэдээллэнэ. |
• | Програмтай холбоотой санал хүсэлт байвал доорх утсаар холбоо барина уу.
Дулааны нийт ачаалал 1 Гкал/цагаас бага бол 75753047 - 290 Дулааны нийт ачаалал 1 Гкал/цаг болон түүнээс их бол 51263074 |